Өчигдөр орой Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шинэ коронавирусийн тахал зуны турш үргэлжилж, цааш сунжирч ч магадгүй байгааг мэдэгджээ.
Тэрээр Америкчуудад хандаж, ирэх 15 хоногийн хугацаанд 10-аас олуулаа нэг дор цугларахгүй байх, баар, ресторанд орохоос зайлсхийх, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэрээсээ ажиллах, хүүхдээ гэрт нь сургахыг зөвлөсөн байна. Бас хэн нэг нь халдвар авсан бол хамт амьдардаг хүмүүсийнхээ хамт гэртээ тусгаарлагдах хэрэгтэйг анхааруулсан юм.
Дональд Трамп улс орон нь “нүдэнд үзэгддэггүй”, “амархан өвчлүүлдэг” дайсантай нүүр тулаад байгааг энэ үеэр хэлжээ.
Өнөөдрийн байдлаар АНУ даяар Covid-19 вирусийн халдварын 4,600 гаруй тохиолдол бүртгэгдэж, 85 хүн өвчний улмаас нас бараад байна.
Трамптай хамт хэвлэлийн хуралд оролцсон Цагаан ордны коронавирустэй тэмцэх ажлыг ахалж буй доктор Дебора Биркс “Хэрвээ Америк хүн бүр бидний өгсөн зөвлөмжийг ирэх 15 хоногийн хугацаанд сахиж чадвал нэлээд өөрчлөлт гарах болно” гэж мэдэгджээ.
| АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шинэ коронавирусийн тахал зуны турш үргэлжилж магадгүй гэлээ |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ