Цөөн үгээр:
  • Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
Хятадын Ухань хотод өчигдөр анх удаа халдварын тохиолдол илрээгүй байна
6 жил өмнө   405
Шинэ коронавирусийн дэгдэлт анх гарсан Хятадын Ухань хотод өчигдөр анх удаа ганц ч халдварын тохиолдол илрээгүй тухай тус улсын эрх баригчид өнөөдөр мэдээлжээ. Харин Хятадын эх газарт өчигдөр илэрсэн нийт 34 халдварын тохиолдол нь бүгд гадаад улсаас ирсэн зорчигчдоос илэрсэн байна. Тэгдээрийн 21 нь Бээжин хотод илэрчээ.
 
Халдвараар өвчилж нас барсан хүний тоо өчигдөр тус улсад наймаар нэмэгдсэн байна. Найман эндэгдлийн зургаа нь Ухань хотод, бусад нь Хубэй мужийн бусад хэсэгт бүртгэгджээ. Нэгтгэсэн дүнгээр Хятадын эх газарт илэрсэн нийт халдварын тоо 80,928 болж, нас барсан өвчтөний тоо 3,245 хүрсэн байна.
 
Хятадын Ухань хотод өчигдөр анх удаа халдварын тохиолдол илрээгүй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0