Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
Цар тахлын үед Европын орнуудын эдийн засгийг дэмжих төлөвлөгөөг баталлаа
5 жил өмнө   456
Европын Холбооны /ЕХ/ орнуудад ирэх хоёр долоо хоногийн дотор хямрал эхлэх бөгөөд энэ үед эдийн засагт дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг Европын бүлэг буюу еврогийн бүсийн Сангийн сайд нарын зөвлөл баталлаа.
 
“ЕХ-ны эдийн засагт дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөнд 540 тэрбум евро зарцуулна. Энэхүү төлөвлөгөөг бид хямралд автаж эхлэх үед хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлж эхэлнэ” гэж Европын бүлгийн дарга Мариу Сентену пүрэв гарагт онлайн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Сентенугийн хэлснээр, ЕХ-ны дээд хэмжээний уулзалтыг ойрын үед зохион байгуулж, хямралтай тэмцэх хөтөлбөрийг батлах аж.  
 
Тэрбээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор өнгөрсөн долоо хоногт баталсан "SURE" хөтөлбөрийн хүрээнд Европын комисс 100 тэрбум евро гаргахаар болсныг мэдээлсэн байна. Мөн Европын хөрөнгө оруулалтын банкнаас 200 тэрбум еврогийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үлдсэн 240 тэрбум еврог зээлэх бөгөөд Европын тогтворжуулах механизм /ЕТМ/ буюу Еврогийн бүсийг тогтворжуулах сангаас гаргах аж. Энэхүү санхүүжилтийг эдийн засаг, ард иргэдээ дэмжих арга хэмжээнд ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан ЕХ-ны зарим улсыг уналтад орохоос хамгаалах зорилгоор бага хувийн хүүтэй зээл олгоход хуваарилна.
 
Европын Сангийн сайд нар цар тахлын үед эдийн засагт дэмжлэг үзүүлэх асуудлаар хоёр ч удаа видео хурал хийжээ. Эхнийх нь мягмар гаргийн оройноос лхагва гарагийн өглөө хүртэл 16 цаг гаруй үргэлжилсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй юм.
 
Б.Сайханчимэг
Цар тахлын үед Европын орнуудын эдийн засгийг дэмжих төлөвлөгөөг баталлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0