Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
АНУ-ын тэнгисийн флотын хөлгийн нэг усан цэрэг амиа алджээ
5 жил өмнө   434
Өнгөрсөн сарын сүүлээр Номхон далайд үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын тэнгисийн флотын “USS Theodore Roosevelt” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр коронавирусийн халдвар тарж, ахмад нь төвөөсөө тусламж гуйж байсан билээ.
 
Тус хөлөг одоо Гуам арлын боомтод зогсож, халдвар авсан нийт 585 усан цэргийг арлын эмнэлгүүдэд эмчилж байгаа. Тэгвэл тэдний дотроос Covid-19 өвчтэй нэг усан цэрэг Даваа гарагт амиа алджээ. Тэр бас алба хааж байх хугацаандаа коронавирусийн халдвараар нас барсан АНУ-ын зэвсэгт хүчний анхны цэрэг болсон байна. Хөлгийн нийт 4,000 орчим усан цэргийг Гуам аралд буулган тусгаарлаад байгаа юм.
 
Б.Сайханчимэг
 
 
 
 
АНУ-ын тэнгисийн флотын хөлгийн нэг усан цэрэг амиа алджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0