Covid-19 өвчнийг анагаах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Remdesivir эмийн эхний туршилт үр дүнгүй болжээ. Нийтдээ 237 өвчтөнийг туршилтад оруулахад Remdesivir эм ямар ч үр дүн өгөөгүй байна. Тэр ч байтугай өвчтөнүүдийн биед сөрөг нөлөөлөл үүссэн тул туршилтыг хугацаанаас нь өмнө зогсоожээ.
Туршилт үр дүнгүй болсон тухай мэдээ анх Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллийн санд орсон ч сүүлд устгагдсан байна. Тус байгууллагын төлөөлөгч санамсаргүй байдлаар гүйцэд бэлэн болоогүй мэдээлэл нийтлэгдсэн тул устгасан гэж тайлбарлажээ.
ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн дүгнэлтийг нэгтгэсний дараа эцсийн байдлаар танилцуулах гэнэ. Remdesivir вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг АНУ-ын Gilead Sciences компанид бүтээж, Эбола тахлын үед Африк тивд туршсан ч үр дүн гараагүй юм байна. Covid 19 тахлын энэ үед зарим эмч нар туршилтыг хүлээлгүйгээр энэ эмийг эмчилгээнд хэрэглэж байсан нь заримдаа нааштай үр дүн үзүүлж байжээ. Хэдийгээр туршилт үр дүнгүй болсон тухай мэдээлэл тарсан ч Gilead компани эмийн ач холбогдол өндөр хэвээр, хөнгөн өвчилсөн хүмүүст сайн нөлөөтэй гэж мэдэгдсэн байна. Нийт 158 өвчтөнийг санамсаргүй түүврээр сонгож, Remdesivir эмийг өгч, эм хэрэглээгүй 79 өвчтөнтэй харьцуулж судалжээ.
Ингэхэд эдгэрэлтийн хугацаанд ялгаа гараагүй бөгөөд эм хэрэглэсэн өвчтөнүүдийн 14 хувь нь нас барсан бол хэрэглээгүй хэсгийн 13 хувь нь нас барсан байна. Өнөөдөр амьдралд хэрэглэгдэж байгаа эмнүүдээс Covid-19 өвчнийг анагаах эм олж илрүүлэх гэсэн олон оролдлогуудын нэг ийнхүү үр дүнгүй болжээ.
Эх сурвалж: The Guardian
| Covid-19 Вакцины үр дүн муу гарчээ |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ