АНУ-ын Нью-Йорк муж улсад коронавирусний халдварын оргил үе өнгөрсний дараа эдийн засгийг үе шаттайгаар сэргээнэ гэж тус муж улсын захирагч Эндрю Куомо ням гарагт мэдэгдлээ.
Эхний ээлжинд “эрсдэл багатай” хэмээн үзэж буй барилга, үйлдвэрлэлийн салбарыг, дараагийн ээлжинд шаардлагатай гэж үзсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээнэ гэж Э.Куомо өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, үе шат хоорондын хугацаа наад зах нь хоёр долоо хоног үргэлжилнэ гэсэн юм.
Нью-Йоркт халдварын улмаас нас барсан хүний тоо бямба гарагт дахин буурч, 367 болжээ. Тус муж улсад өдөрт нас барсан хүний тоо энэ сард анх удаа 400-гээс буурч буй нь энэ юм. Мөн тухайн өдөрт халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн хүний тоо 1000-аас цөөрчээ. Э.Куомо ирэх тавдугаар сарын 15-наас хөл хориог сулруулж магадгүй гэж мэдэгдсэн боловч үүнийг хэрэгжүүлэхээс өмнөх 14 хоногийн турш халдвар авсан хүний тоо болон эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоон үзүүлэлт буурсан байх шаардлагатай гэдгийг онцолсон байна. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Нью-Йорк муж улсад ням гаргийн байдлаар 299 мянга гаруй хүн халдвар авч, 22 мянга гаруй хүн нас баржээ
Эх сурвалж:CBS
| Нью-Йоркт эдийн засгийг үе шаттайгаар сэргээнэ |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ