Манай Засгийн газар цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж байгаатай холбогдуулан тавдугаар сарын сүүлээс сургуулиудыг аажмаар нээхээр төлөвлөж байна гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам мягмар гарагт мэдэгджээ.
Засгийн газар нэгдүгээр сарын сүүлээс хаагдсан сургуулиудыг тавдугаар сарын 27-ноос үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгаа ажээ. Мөн бялдаржуулах төв, кинотеатрыг баасан гаргаас нээхийн зэрэгцээ дөрвөөс олон хүн нэг дор цуглахыг хориглосон шийдвэрээ сулруулан найм болгох ажээ.
Халдварын 1041 тохиолдол бүртгэгдсэн Хонконгт дөрөвдүгээр сарын 20-ноос хойш дотоодод халдварласан шинэ тохиолдол бүртгэгдээгүй боловч Засгийн газар халдвар авахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн мөрдөхийг уриалсаар байгаа юм.
Мөн эрх баригчид дотоодын судалгааны хүрээлэнд хийсэн, дахин ашиглах боломжтой амны хаалтыг оршин суугчдадаа тараахаар төлөвлөж байна. Уг амны хаалтын шүүлтүүрт зэс агуулагдах бөгөөд вирус металл дээр бага хугацаанд амьдрах чадвартай болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ. Амны хаалтыг энэ сарын эцсээс насанд хүрэгчдэд нэгийг, хүүхдүүдэд хоёрыг тараана. Түүнчлэн ийм амны хаалтыг дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой болжээ.
Эх сурвалж: NHK
| Хонконгийн сургуулиуд энэ сарын сүүлээс хичээллэж эхэлнэ |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ