Тайванийн эрдэм шинжилгээний салбар, хувийн үйлдвэрлэгчдийн нийгэмлэг, Засгийн газрын гурван талт хамтын ажиллагааны дүнд орчны агаарын чанарыг хянах боломжтой болжээ.
Бялууны хайрцагтай дүйцэхүйц хэмжээтэй агаарын хайрцаг хэмээх төхөөрөмжийн PM2.5 хэмжилтийн үр дүнг үндэслэн агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч байна. Мөн ижил бүс нутаг дахь агаарын хайрцгийн томоохон дата үүсгэснээр, хүрээлэн буй орчныг хамгаалах болон анагаах ухааны чиглэлээр судалгаа хийж, бохирдлын эх үүсвэрийг илрүүлж, агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг авах боломжтой юм.
Агаарын чанар хэмжигчээс ялгаатай нь агаарын хайрцагт суурилуулсан бичил мэдрэгч нь богино хугацаанд агаарын бохирдлын хэмжээг илрүүлдэг бөгөөд хоромхон хугацаанд үүссэн төлвийг ч хянадаг. Тухайлбал, тамхи татах, гүйснээс үүдсэн тоосжилт нь төхөөрөмжийн үзүүлэлтэд нөлөөлдөг. Агаарын чанар хэмжигч нь агаар мандал дахь төрөл бүрийн индексийг цуглуулах бөгөөд ихэвчлэн дунджаар нэг цагаас дээш хугацааны дундаж өгөгдлийг үзүүлдэг. Тиймээс агаарын хайрцаг нь бохирдлын эх үүсвэрийг илрүүлэхэд тохиромжтой төдийгүй гэртээ суудаг, өвчтөний асрагч зэрэг хүмүүст хэмжигчийн мэдээллийг үндэслэн цонхоо нээх эсэх, агаар цэвэршүүлэгчээ ажиллуулах, агаарын урсгал зэрэг ажиллагааны горимыг тохируулахад нь тусалдаг.
Агаарын хайрцгийн нэгж үнэ ойролцоогоор 85 орчим ам.доллар бөгөөд өнөөгийн байдлаар БНСУ, Сингапур, АНУ зэрэг улсад борлуулдаг. Дотоодын зах зээл буюу Тайванийг оролцуулаад дэлхий даяар нийт 10 мянган ширхэг төхөөрөмж ажиллаж байна.
Нэмж дурдахад, үйлдвэрлэгч "Сүньжоу Технологи" хяналтын өгөгдлийг интернэт орчинд нээлттэй тавьснаар Тайвань нь агаарын мэдрэхүйн туйлын баялаг өгөгдөлтэй болж, холбогдох судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлж байгаа аж.
| Бохирдлын эх үүсвэрийг богино хугацаанд илрүүлдэг "Агаарын хайрцаг" |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ