Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Испани: Гадаадын жуулчдыг тусгаарлахаа болино
5 жил өмнө   542
Испанид ирэх долдугаар сарын 1-нээс гадаадын жуулчдыг 14 хоног тусгаарлахаа болино гэж тус улсын Засгийн газар мэдэгдлээ. Даваа гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар энэхүү шийдвэрийг эцэслэн гаргажээ.
 
Гадаад хэргийн сайд Аранча Гонсалес Лая уг хязгаарлалтыг долдугаар сараас цуцална гэж өмнө нь мэдэгдэж байсан юм. Испани жилд 80 сая жуулчин хүлээн авдаг бөгөөд энэ салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг бүрдүүлдэг байна. Мөн Их Британийн Засгийн газар жуулчдыг тусгаарлах бодлогоо зургадугаар сарын 8-наас хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд халдвар авах эрсдэл бага орнуудаас жуулчдыг хүлээн авах арга хэмжээнүүдийг сулруулах хэрэгтэй гэж тус улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид үзэж байгаа ажээ. 
 
Эх сурвалж:BBC
Испани: Гадаадын жуулчдыг тусгаарлахаа болино
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0