Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Оригинал пүүзийг хуурамчаас ялгахад туслах зориулалтын апп гарчээ
5 жил өмнө   1448
Оригинал пүүзийг хуурамчаас ялгахад туслах зориулалтын апп гарчээ. CheckCheck нэртэй апп нь Nike, Jordan, Yeezy болон бусад олон брэндийн бүтээгдэхүүнүүдийг танин, жинхэнэ эсэхийг нь тодруулах чадвартай байна.
 
Пүүзийг оригинал эсэхийг шалгахад ойролцоогоор 30 минут шаардагдах бөгөөд хэрэглэгчийн зүгээс бүтээгдэхүүний зургийг оруулахад л хангалттай. Оруулсан зургийг апп олон жилийн туршлагатай хоёр мэргэжилтнээр шалгуулах ба мэргэжилтнүүд сайтар шалгаж, судалсны эцэст хариугаа хэлдэг учир ийнхүү 30 минут шаардагддаг байна.
 
Оригинал пүүзийг хэрхэн хуурамчаас ялгах вэ? Тусгай апп гарчээ (фото 1)
 
CheckCheck аппын боловсруулагчдын онцолсноор тус апп нь хэрэглэгчдэд баталгаатай бүтээгдэхүүн худалдан авахад нь туслахаас гадна бүтээгдэхүүний үнэ хэр бодит байгааг ойлгуулах аж.
 
Апп 24/7 ажиллах бөгөөд нэг бүтээгдэхүүн шалгуулахад 1$ үнэтэй. CheckCheck аппыг эндээс татах боломжтой
 
 

Оригинал пүүзийг хуурамчаас ялгахад туслах зориулалтын апп гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0