Гадаадад гацсан иргэдээ эх орондоо авчрах үеэр осолдсон Эйр Индиа экспресс компанийн онгоцны хар хайрцгийг олжээ.
Тодруулбал, наймдугаар сарын 7-нд Энэтхэгийн агаарын тээврийн Боинг 737 онгоц Дубайгаас иргэдээ тээн авчирч, Керала мужийн Кожикод газардах үеэрээ цаг агаарын хүндрэлээс шалтгаалан газардах зурвасыг хэтэрснээс осолдож, 20 хүн газар дээрээ нас барсан юм.
Онгоцонд нийт 190 зорчигч байсан бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тийм аймшигт ослын дараа нас барагсдын тоо харьцангуй цөөн байгаа нь “гайхамшиг” гэнэ. Кожикод буюу хуучнаар Каликут нисэх онгоцны буудалд Боинг 737 онгоц газардахдаа нисгэгчид нь ширүүн борооноос болоод газардах зурвасыг тодорхой харж чадаагүй байна. Улмаар онгоц газардах зурвасын төгсгөлөөс 1000 м зайд буусан ч зогсож чадалгүй явсаар осолдсон аж. Тийнхүү онгоц осолдохдоо хоёр хуваагдаж, бүхээг дотроос суудал гэх мэт зүйлс талаар нэг цацагдсан байна. Зорчигчдоос гадна хоёр нисгэгч нас баржээ.Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн сайд Хардип Синг Пуригийн мэдээлснээр онгоцны хар хайрцгийг олсон бөгөөд доторх мэдээллийг нь сэргээх ажлыг эхлүүлсэн байна.
Тэрбээр ахлах нисгэгчийг маш өндөр ур чадвар, авхаалж самбаа гаргасан хэмээн магтаад, ослын шалтгааныг хэлэхэд эрт байгаа хэмээжээ. Харин нэрээ нууцалсан нэгэн эрх баригч “Осолдсон онгоцноос түлш асгарч байсан. Гал авалцаагүй нь үнэхээр гайхамшиг. Хэрвээ тэгсэн бол нас барагсдын тоо дэндүү их байх байлаа” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: BBC.COM
| Энэтхэгийн Кералад осолдсон онгоцны хар хайрцаг олджээ |
Хагас марафонд бэлдэх жор
Пусаны монгол кино өдөрлөг "Их говийн манаач" баримтат киногоор нээлтээ хийнэ
ЗГ: Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай хэлэлцэж байна
Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
Сүхбаатар аймгийн 53,8 хувь нь түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд байна
Эмч ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана
БОУАӨ-ийн сайдад Туулын хурдны замыг шалгах үүрэг өглөө
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих төсөлд 739 багш хамрагджээ
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?