Дэлхийн улс орнууд одоогоор коронавирусний 180 орчим вакциныг гарган авахаар ажиллаж байгаа бөгөөд үүнээс 35-ыг нь хүмүүс дээр туршиж байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
“Дэлхий дахинд нийт 180 орчим вакциныг хөгжүүлж байгаагаас 35-ыг нь хүмүүс дээр туршиж байна. Аливаа өвчинд судалгаа шинжилгээ ийм хурдацтай хийгдэж байсан тохиолдол түүхэндээ байгаагүй. Энэ нь сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологийн салбарт итгэмээргүй ахиц дэвшил гарч байгааг батлан харуулж байна” хэмээн тэрбээр ярьжээ.
Үүнтэй холбогдуулан вакцины хүртээмжийг аль болох олон хүнд хүргэхийг Тедрос Аданом Гебрейесус уриалж ДЭМБ-ын 4 дүгээр сард санаачилсан коронавирустэй тэмцэх арга хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх “ACT Accelerator” олон улсын түншлэлийн механизмын санхүүжилтийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэхгүйгээр зорилгодоо хүрч чадахгүй байгаад анхаарал хандуулав.
Одоогоор “ACT Accelerator” нь 2.7 тэрбум ам.долларыг хандивлагчдаас цуглуулсан нь шаардлагатай мөнгөний 10 хувьд нь хүрэхгүй байгаа аж. Вакцины талаарх асуудалд үндсэрхэг үзэл гаргах, хоёр талт хэлэлцээр хийх нь халдварт өвчинтэй арга хэрэгсэлд тэгш хүртээмжтэйгээр хүргэх явдлыг эрсдэлд оруулж болзошгүй хэмээн болгоомжилж буйгаа ДЭМБ-ын тэргүүн илэрхийлэв. "Халдварт өвчинтэй тэмцэхдээ дэлхий дахин эв нэгдэлгүй байгаа нь хамгийн том сорилт болоод байгаа юм. Эв нэгдэлгүй байснаар бид вирус тархах маш сайхан боломжийг бий болгож байна. Тийм учраас л халдварт өвчин тархсан хэвээр байна” гэж тэрбээр хэлэв.
Эх сурвалж: TASS
| ДЭМБ: Дэлхий дахин 180 орчим вакциныг хөгжүүлж байна |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ