Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
ОХУ-д болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон мянган хүн баривчлагджээ
5 жил өмнө   437
 ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжсэн арга хэмжээний үеэр баривчлагдсан хүний тоо таван мянга давжээ.
 
Зөвшөөрөлгүйгээр явуулсан жагсаал цуглаан ОХУ-ын хотуудад ням гарагт болсон тухай хүний эрхийг хамгаалах  «ОВД-Инфо» хэмээх байгууллага мэдэгдсэн байна. Москва хотын цагаар 22:40 цагт 5021 хүн баривчлагдсан бөгөөд энэ нь ОХУ-д болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр хамгийн олон хүнийг баривчилсан тохиолдол болжээ.
 
Тодруулбал, Москва хотод 1608 хүн саатуулагдсан бол Санкт-Петербургт 1122, Красноярскт 194, Доод Новогород хотод 182, Тверьт 124 хүн тус бүр баривчлагджээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан саатуулагдсан хүний тоо 4 мянга давжээ. Энэ талаар эрх баригчид албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
ОХУ-д болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон мянган хүн баривчлагджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0