Цөөн үгээр:
Владимир Путин сансрын нисгэгчдийнхээ цалинг нэмэх санал гаргалаа
1 сар өмнө   603
 Хүн анх сансарт ниссэний 60 жилийн ойн өдрийг тохиолдуулан  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сансрын нисгэгчдийнхээ цалинг нэмэх санал гаргажээ.
 
“Сансарт нисэж байсан нисгэгчдийн цалинг 50 хувиар, нисэхээр бэлтгэгдэж байгаа нисгэгчдийн цалинг 70 хувиар нэмэх саналтай байна” гэж Путин өчигдөр Гагарины газардсан Энгельс хотын ойролцоох газарт зочлохдоо албаныханд хэлсэн байна.
 
Эх сурвалжуудын мэдээлснээр Оросын сансрын нисгэгчдийн гарааны цалин 60,900 рубль ($787), бэлтгэгдэж байгаа нисгэгчдийн цалин 63,800 рубль ($825) байдаг гэнэ.
 
Сансарт эхний нислэгээ хийсний дараа тэдний сарын цалин 69,600 рубль ($900) болж нэмэгддэг ажээ.
 
Эх сурвалж: ТАСС
Владимир Путин сансрын нисгэгчдийнхээ цалинг нэмэх санал гаргалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0