Цөөн үгээр:
Израил хүн амын ихэнх нь коронавирусний вакцины 2-р тунг хийлгэсэн байна
2 сар өмнө   186
Израилд насанд хүрсэн хүн амын /16-гаас дээш насны/ 75 орчим хувь нь коронавирусний вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ.
 
Тэд Израилын нийт хүн амын 55 орчим хувийг эзэлж байна. Вакцины эхний тунг Израилын нийт иргэдийн 58 орчим хувь нь хийлгэсэн бөгөөд насанд хүрсэн хүн амын 79 гаруй хувийг эзэлж байгаа юм.
 
Тус улсын эрх баригчид одоо насанд хүрээгүй иргэдээ вакцинжуулах асуудлыг хэлэлцэж байна.
 
Хүн амд ногдох вакцинжуулалтын үзүүлэлтээр Израил дэлхийн улс орнуудын дунд тэргүүлж байгугаа юм. Тавдугаар сарын 2-ны байдлаар тус улсад халдвар авсан нийт хүний тоо 838 535 хүрсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 54 шинэ тохиолдол бүртгэгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш 6 365 хүн нас барсан байна.
 
Эх сурвалж: МONTSAME
Израил хүн амын ихэнх нь коронавирусний вакцины 2-р тунг хийлгэсэн байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0