Цөөн үгээр:
Токиогийн Олимпод оролцох дүрвэгсдийн багийг танилцууллаа
2 сар өмнө   157
Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Токиогийн Олимпын наадамд оролцох 29 тамирчны бүрэлдэхүүн бүхий дүрвэгдсийн багийг танилцуулав.
 
ОУОХ-ны тэргүүн Томас Бах мягмар гарагт болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан энэхүү баг нь 19 эрэгтэй, 10 эмэгтэй тамирчнаас бүрдэнэ.
 
Тэдний ес нь Сири, тав нь Иран, дөрөв нь Өмнөд Судан, гурав нь Афганистан гаралтай хүмүүс байна. Спортын төрлөөр нь танилцуулбал, хамгийн олон буюу долоо нь хөнгөн атлетик, зургаа нь жүдо, гурав нь таеквондогийн тамирчид ажээ. Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын жүдоч Пополе Мисенга тэргүүтэй дүрвэгсдийн багийн зургаан тамирчин хоёр дахь зуны Олимпдоо дараалан оролцох гэж байна.
 
Дүрвэгсдийн баг ирэх долоодугаар сарын 12-нд Катарт цуглаж, түүнээс хоёр өдрийн дараа Японыг зорих төлөвтэй байна. Токио хот дахь “Waseda” их сургууль тус багийг байрлах газар, бэлтгэлийн байраар хангахаар болжээ.
 
 
Токиогийн Олимпод оролцох дүрвэгсдийн багийг танилцууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0