Цөөн үгээр:
  • Э.Бат-Амгалан "Хотын дарга болно" гэх мэдээлэл ташаа
  • Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
Коньякийн борлуулалт 15 жилийн доод түвшинд буурлаа
4 цагийн өмнө   110
Коньякийн үйлдвэрлэл гүнзгий хямралд өртжээ. Францад өнгөрсөн оны борлуулалт 141 сая шил болж буурсан нь 2009 оноос хойш хамгийн доод түвшин юм. Bloomberg агентлагийн мэдээлснээр нэрмэл дарс үйлдвэрлэгчдийн нөхцөл байдал хэдэн жилдээ хүндхэн байх нь. 
 
IWSR судалгааны компанийн урьдчилсан мэдээгээр, коньякны хэрэглээ 2029 он хүртэл жилд ойролцоогоор хоёр хувиар буурна. Эрэлт буурснаас үйлдвэрлэлээ шударгаар бууруулахын тулд үйлдвэрлэгчид 1990-ээд оноос хойш анх удаа усан үзмийн талбайгаа тэнцүү хэмжээгээр бууруулахаар тохиролцсон аж.
 
Өнөөдөр дэлхийн коньякийн зах зээл 2.2 тэрбум еврогоор үнэлэгдэж байна. Францын энэ салбарт нийтдээ 70 000 орчим хүн ажилладаг.
 
Амьжиргааны өртөг өссөнөөр үнэтэй дарсны хэрэглээ буурсан мөн АНУ болон Хятад коньякийн импортын татвараа нэмсэн нь зах зээлд нөлөөлжээ. Эдгээр улсууд дэлхийн коньяк үйлдвэрлэлийн талаас илүү хувийг хэрэглэдэг юм. 
Коньякийн борлуулалт 15 жилийн доод түвшинд буурлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0