Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
1 цагийн өмнө   29
БНХАУ-д сүүлийн 17 жилд тохиолдоогүй хамгийн ноцтой уурхайн ослын дараа үүссэн эмх замбараагүй байдлын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 82-д хүрсэн тухай орон нутгийн эрх баригчид бямба гаргийн орой хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
 
Баасан гаргийн орой тус улсын хойд хэсэгт орших Шаньси мужийн "Люшэньюй" нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас уг эмгэнэлт явдал болжээ.
 
Энэхүү осол нь 2009 онд Хэйлунжян мужийн "Шиньшин" уурхайд хий дэлбэрч 108 хүн амиа алдаж байснаас хойших хамгийн олон хүний амь эрсэдсэн тохиолдол болж байна.
 
Дэлбэрэлт болох үед уурхайн гүнд 247 хүн ажиллаж байжээ.
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0