Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав
4 цагийн өмнө   147
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "худал мэдээлэл түгээсэн" гэх үндэслэлээр CNN, MS NOW, Politico зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн Цагаан ордонд нэвтрэх эрхийг хязгаарласан шийдвэр гаргажээ.
 
Уг шийдвэрийн хариуд Америкийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдэл буюу "Телевизийн пул" (TV Press Pool) эв санааны нэгдлээ илэрхийлэн эсэргүүцэл зарлалаа. Тэд Цагаан ордны өдөр тутмын үйл ажиллагааны дундын дамжуулалт болон зарим шууд сурвалжилга, мэдээллийг эфирээрээ цацахыг түр зогсоож, бойкот хийж эхэлсэн байна.
 
Сэтгүүлчдийн холбоо болон хуулийн шинжээчдийн зүгээс Ерөнхийлөгчийн энэхүү алхмыг АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлт буюу үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд асуудлыг шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байна.
 
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0