Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
2 цагийн өмнө   128
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний зөвшөөрөгдсөн орон тооны дээд хязгаарыг нэмэгдүүлэх тухай 700 тоот зарлигт гарын үсэг зурлаа.
 
Шинэчилсэн зарлиг батлагдсанаар Оросын Зэвсэгт хүчний нийт орон тоо 15,500-аар нэмэгдэж, дараах байдалтай болж байна. Үүнд:
 
Нийт орон тоо: Иргэний ба захиргааны ажилтнуудыг оролцуулан 2,441,630 болж өсөв.
 
Цэргийн алба хаагчид: Шинэчлэлтийн дараа шууд цэргийн алба хаагчдын (идэвхтэй бие бүрэлдэхүүн) тоо 1,550,500-д хүрээд байна.
 
Баримт бичиг албан ёсны хууль тогтоомжийн порталд нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд Засгийн газарт шаардагдах төсвийг хуваарилахыг даалгажээ. Энэ нь ОХУ-ын Батлан хамгаалах салбарт 2026 он гарснаас хойш хийгдэж буй бүтцийн болон орон тооны дараалсан өөрчлөлтүүдийн үргэлжлэл юм.
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0