Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
Лабораториос тахлын бактери алдагдаж, нэг ажилтан нас баржээ
48 минутын өмнө   125
ОХУ-ын Эрхүү (Иркутск) мужид байрлах Тарваган тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэнд аюулгүй байдлын горим алдагдаж, аюултай бактери гадагш алдагдлаа.
 
Судалгааны 28 настай ажилтан эмэгтэй амьд бактери бүхий шилэн сорьцыг санамсаргүй хагалж, ушгины тарваган тахлын (Yersinia pestis) халдвар авсны улмаас 10-р сарын 1-ний өдөр эмнэлэгт нас барсан байна.
 
Талийгаачтай шууд болон шууд бус харилцаа үүсгэсэн 197 хүнийг олж тогтоон, эмнэлгийн ажиглалтад тусгаарлаад байна. Мөн халдвар авсан ажилтныг эмчилж байсан Шелехов дүүргийн нэгдсэн эмнэлгийн зарим тасгийн үйл ажиллагааг зогсоож, хөл хорионы горимд шилжүүлжээ.
 
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тусгаарлалтад байгаа иргэдээс одоогоор халдварын шинж тэмдэг илрээгүй бөгөөд шинжилгээний хариунууд бүгд сөрөг гарсан байна.
 
Уг үйл явдалтай холбогдуулан хууль хүчний байгууллагаас эрүүл ахуй, халдвар судлалын горим зөрчсөн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Лабораториос тахлын бактери алдагдаж, нэг ажилтан нас баржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0