Цөөн үгээр:
  • Оросын цорын ганц тээвэрлэгч хөлөг найдваргүй болсон тул Хятадаас хуучин хөлөг авах асуудал яригдаж эхлэв
  • Малаа хотлуулах гэж гараад төөрсөн зургаан настай хүүхдийг эсэн мэнд олжээ
Дэлхийн диабетын өдрийг дэмжсэн ээлжит алхалт зохион байгуулагдлаа
2 сар өмнө   179
Энэ жилийн чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг эрүүл мэндийн боловсролыг дэмжих уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 
Дархан-Уул аймгийн НЭ, Ховд аймгийн ЭМГ, БОЭТ болон Чингэлтэй дүүргийн ЭМТ-өөс хоёрдах жилдээ “Чихрийн шижин болон чихрийн шижингийн шалтгаант ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох” төслийн хүрээнд уг тэмдэглэлт өдрийг угтсан олон нийт, эрүүл мэндийн ажилтнуудад чиглэсэн цогц үйл ажиллагааг нэг сарын туршид орон нутгийн захиргаа, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Эдгээр үйл ажиллагааны онцлог нь нүдний эрүүл мэнд, ялангуяа хараагаа хэрхэн хамгаалах, чихрийн шижин өвчтэй иргэд, тэдэнд үйлчилж буй эмнэлгийн ажилтан, мэргэжилтнүүдийн боловсролыг сайжруулахад чиглэж байна. 11-р сарын 12-ны өдөр зохион байгуулсан энэ жилийн алхалтад  1200 орчим хүн, 50 гаруй байгууллага оролцлоо.
 
Дархан-Уул аймгийн 28 байгууллагын 400 гаруй ажилтнууд, 100 гаруй иргэд алхалтад оролцжээ. Ахлалтыг өнгөрсөн оны шилжин явах цомын эзэд 7-р цэцэрлэгийн хамт олон Нэгдсэн эмнэлгийн хамт олонтой хамтран зохион байгуулсан байна.
Ховд аймгийн 15  байгууллагын 480 гаруй ажилтнууд алхалтанд оролцлоо. Алхалтын хамтаар байгууллагуудын дунд  АХА тэмцээн, олс таталт зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулсан байна.
Чингэлтэй ДЗДТГ, ЧДЭМТ хамтран  дүүргийн 1-24 дүгээр хороодын 18-35 насны  залуучуудын дунд явган аялал зохион байгууллаа. Уг аялалд  Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагч нар аялагч нартай хамт алхангаа чихрийн шинжингийн эрсдэлийн үнэлгээний судалгаа авч зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна. Түүнчлэн дүүргийн БТСХ-оос "Нисдэг таваг"-ны тэмцээн зохион байгуулж 1, 2, 3-р байрыг шалгаруулж "Өргөмжлөл" дурсгалын зүйлээр шагнаж урамшуулжээ.
 
Эх сурвалж: ЭМЯ

 

Дэлхийн диабетын өдрийг дэмжсэн ээлжит алхалт зохион байгуулагдлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0