Энэ долоо хоногийн баасан гаригт манай дэлхийн дагуул сар зэсэн улаан өнгөтэй болж хувирах талаар https://www.nasa.gov/сайтад мэдээлжээ. Байгалийн ховор содон үзэгдлийг дэлхийн аль ч хэсгээс энгийн нүдээр харах боломжтой, сүүлийн 100 жилд сар хамгийн удаан “алга болно” гээд олон онцлогтой аж.
Энэ удаагийн сар хиртэлтийн үеэр од, гаригууд гайхамшигт үзүүлбэрээ хүн төрөлхтөнд танилцуулах юм байна. Хиртэлт ажиглагдах хугацаа нь нийтдээ зургаан цаг 13 минут бол сар бүхэлдээ дэлхийн сүүдэрт халхлагдах хугацаа нэг цаг 42 минут орчим байх ажээ.
Монголчуудын хувьд энэ ховор үзэгдлийг Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнийн 03:30-05:13 цагийн хооронд харах боломжтой. Энэ хугацаанд сар бүрэн хиртэнэ. 100 минутаас илүү хугацаагаар сар хиртэх үзэгдэл нэгэн зуунд дунджаар таван удаа тохиодог байна. 1901 оноос хойшхи 200 гаруй жилийн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн сар хиртэлт 2000 оны долдугаар сарын 16-нд бүртгэгджээ. Уг хиртэлт нь 106,5 минут үргэлжилсэн байна.
2003 оны долдугаар сараас хойш Ангараг гаригийг анх удаа энгийн нүдээр харах боломж энэ сарын 27-ны өдөр тохионо гэдгийг одон орон судлаачид онцолж буй юм. Шөнийн оддын дундаас Ангараг гаригийг танихын тулд сар дэлхийн сүүдэрт нуугдах үед хүрээ үүсэх бөгөөд тэр хэсэгт жижиг улаан од харагдана. Улаан нүдэн гариг дэлхийн дагуултай маш ойрхон зөрж өнгөрөх учраас одон орны дуран ашиглалгүй харах боломж хүн төрөлхтөнд бүрдэх аж. Дэлхий хүү Ангараг гариг ойртох үзэгдэл 15-17 жилд нэг тохиодог бөгөөд энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хоёр гаригийн хоорондын зай ойртож 55 сая км-т хүрнэ гэв.
Сар хиртэлт гэж юу вэ?
Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Тодруулбал, нар, дэлхий, сар гурав энэ дарааллаар нэг шугамд давхцах үед ажиглагдана. Тиймээс зөвхөн тэргэл сартай үдэш л сар хиртэлт ажиглагдана. Сар хиртэлтийн төрөл болон үргэлжлэх хугацаа нь сар тойрог замын огтлолцолтойгоо харьцуулахад ямар байрлалд байгаагаас хамаардаг.
Дэлхийн харьцангуй бага тодорхой хэсэгт л ажиглагддаг нар хиртэлтээс ялгаатай нь сар хиртэлтийг дэлхийн аль ч хэсгээс ажиглах боломжтой байдаг. Нарны бүтэн хиртэлт хэдхэн минут үргэлжилдэг бол сар хиртэлт хэдэн цагаар үргэлжилнэ. Мөн сар хиртэлтийн үед сар энгийн тэргэл сараас илүү хурц болдоггүй учир тусгай багаж хэрэгсэл ашиглалгүй энгийн нүдээр харахад аюулгүй байдгаараа нар хиртэлтээс ялгаатай.
Сар хиртэхийг эртний халдейн одон орон судлаачид манай эриний өмнөх V-VI зуунд урьдчилан таамаглаж байжээ. Тэд “лууны үе” гэж анхлан тогтоосон байдаг. Энэ нь 6586 хоног үргэлжлэх бөгөөд сарны болон нарны хиртэлтийн давтамжийн үе юм. Сар хиртсэн тухай анхны бодит баримт Хятадын эртний сударт байдаг аж. Манай эриний өмнөх 1137 онд сар хиртлээ гэж тэмдэглэн үлдээжээ.
Хамгийн алдартай сарны бүтэн хиртэлт 1504 оны гуравдугаар сарын 1-нд болжээ. Тухайн үед Америкийг нээсэн алдарт далайчин Христофер Колумб сар бүтэн хиртэхийг урьдчилан мэдэж байсан учир гариг эрхсийн энэ үзэгдлийг овжин ашиглаж чадсан байна.
Өөрийн дөрөв дэх буюу сүүлийн аяллын үеэр түүний экспедици далайн хүчтэй шуурганд орж, 1503 оны зун Ямайкийн хойд эрэгт саатаж, Испаниас тусламж хүлээхээс аргагүйд хүрчээ. Анхлан Европоос авчирсан эд зүйлсээ хоол хүнсээр нутгийн иргэдтэй солилцож, багийн гишүүдээ хоолтой залгуулж байв. Гэвч 1504 оны өвлөөс эхлэн нутгийн иргэдийн авчрах хоол хүнсний хэмжээ багасчээ.
Удахгүй сар бүтэн хиртэхийг урьдчилан мэдэж байсан Колумб нутгийн уугуул иргэдийн ахлагчдыг дуудаж, Испанийн бурхан уурлан хилэгнэж Ямайкчуудаас сарыг нь булаахаар болсон гэж зарласан байна. Колумбын хэлсэнчлэн Сар харанхуйлж, удалгүй тод улаан өнгөтэй болжээ. Нутгийн иргэд Колумбаас уучлал хүсч, 1504 оны 6-р сард Испани руугаа буцах хүртэл нь хоол хүнсээр түүний экспедицийг дутаагаагүй гэдэг байна.
Ц.ОРГИЛ
| Энэ баасан гаригт сар, ангараг, санчирыг нэг дор харах боломжтой |
Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогджээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
“Эмэгтэйчүүдийг импортлох” санаа улс төрийн карьерыг нь дуусгав
Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх тухай тохиролцоонд талууд гарын үсэг зурлаа
АНУ, Армени улсууд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллана
Эрдэнэс Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрджээ
Монгол Улс АНУ хооронд шууд нислэг эхлүүлэхэд техникийн туслалцаа үзүүлнэ
Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Парисын “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэв
Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна
БАЯНХОНГОР: Хонгор нутагт эрт үеэс хүн амьдарч байсныг гэрчлэх олдворууд олон байдаг
Далай ламын Грэмми шагнал энэрэнгүй үзэл, улс төрийн маргааны огтлолцолд дахин анхаарал татав
Милан–Кортина 2026 өвлийн Олимпийн наадмыг угтан аюулгүй байдлын өндөржүүлсэн дэглэм, хөдөлгөөний хязгаарлалт тогтооно
Backyard-с мэндэлсэн ГЭГЭЭН рэппер
Chappell Roan 2026 оны Грэммийн шагнал гардуулах ёслол дээр хөхний пирсингтэй даашинзаар олны анхаарлыг татлаа
Мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байна
Кендрик Ламар хөгжмийн түүхэнд шинэ рекорд тогтоолоо