Дөнгөж гурван сартай унаганы 40,000 жил орчим хадгалагдсан цогцос ОХУ-ын Якутын Батагай хэмээх нууцлаг газраас өнгөрсөн долоо хоногт олджээ.
Батагай нь томоохон хэмжээний газрын цөмөрхий бөгөөд нутгийн иргэд “Тамын үүд” гэж нэрлэдэг байна.
Унаганы сүүл, дэл болон бүхэл бие нь Сибирийн мөнх цэвдэгт маш сайн хадгалагдаж үлджээ. Нээлтийг Якутск дахь Зүүн Хойд Холбооны Их сургууль болон Японы Киндай Их сургуулийн хамтарсан судлаачдын баг хийсэн байна.
Бараг төгс хадгалагдсан унаганы цогцос тухайн цаг үеийн байгаль орчин, уур амьсгалын талаар их мэдээлэл өгнө гэж тэд үзэж байна.
Батагай нь одоо болтол эрдэмтдийн анхаарлыг татдаг байгалийн содон тогтоц юм. Энэхүү сонин хэлбэртэй цөмөрхий нь үргэлжлэн тэлсээр байдаг бөгөөд хачин жигтэй дуу чимээ гүнээс нь сонсогдсоор байдаг ажээ.
Эх сурвалж: Russia Today
| 40,000 жилийн өмнө амьдарч байсан унаганы цогцос Якутын мөнх цэвдгээс бүтнээрээ олджээ |
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой