УрФУ-гийн эрдэмтэд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран 9-р сарын 8 хүртэл ажиллана
Уралын Холбооны их сургуулийн (УрФУ)-ийн эрдэмтэд харь гаригаас ирсэн эд зүйлсийг судлахаар Монголын Говьд ирсэн ба эрэл хайгуулын ажлыг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачидтай хамт явуулна хэмээн өнгөрсөн мягмар гарагт тус Их сургуулийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ.
«Монголд зохион байгуулагдаж буй эрэлийн ажилд нэгдэхээр УрФУ-ийн Физик, технологийн хүрээлэнгийн судлаачид өнөөдөр Улаанбаатар луу нислээ. УрФУ-гийн «Extra Terra Consortium» лабораторийн 6 мэргэжилтэн Говийн цөлд сансраас унасан эд зүйлсийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачидтай хамт хайх ба солирын экспедиц 9-р сарын 8 хүртэл үргэджилнэ», хэмээн энэхүү мэдэгдэлд дурджээ.
УрФУ-гийн хайлтын багийн удирдагч Александр Пастуховичийн ярьснаар, солирын экспедиц Улаанбаатараас гарч Говийн баруун өмнөд хэсэгт хүрч нийт 4 мянга орчим км газрыг туулж, тойруу маршрутаар аялахаар төлөвлөж байсан юм байна. «Гэвч Монголын нутаг дэвсгэр даяар хүчтэй бороо орж, үер буусан учир маршрутаа өөрчлөхөөс өөр аргагүй байх болов уу? Тэгэхдээ эцсийн шийдвэрийг нөхцөл байдлаас хамааран газар дээрээ гаргана», хэмээн Пастухович ярьсаныг Хэвлэл, мэдээллийн албаныхан иш татжээ.
УрФУ-гийн судлаачид ОХУ-д болон гадаадын улс орнуудад солир хайх арвин туршлагатай ба хилийн чанадад сансраас унасан эд зүйлс хайх анхны ажлыг Антарктид дахь «Мод хатан хааны эдлэн газар» (Dronning Maud Land) хэмээх газар 2015 оны 12-р сараас 2016 оны 1-р сарын хооронд явагдсан 61 дэх ОХУ-ын Антарктикийн экспедицийн хүрээнд зохион байгуулсан байна. 2017 онд тэд Иранын Деште-Лут цөлд, мөн Чилийн Атакама цөлд ажиллаж байжээ.
Цуглуулсан материалаа судлахын тулд УрФУ-гийн дэргэд Extra Terra Consortium тусгай лабораторийг нээсэн ба өнөөдөр энэхүү лаборатори нь сансрын бодис судлах ажиллагаанд тэргүүлэх байр суурийг эзлээд байна. Үүнээс гадна «Сансрын эрдэс бодисын судалгааны арга зүй болон тоног төхөөрөмж» чиглэлээр магистрын зэрэг ОХУ-д хамгаалах анхны сургалтыг УрФУ-гийн дэргэд энэ оноос эхлүүлэх гэж байна.
Эх сурвалж: http://tass.ru/nauka/5474657
| Уралын эрдэмтэд солир хайхаар говийг чиглэв |
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ