Хатан хаан Элизабет энэ цаг үеийн амьд гэрч. Хоёрдугаар дайны үед Элизабет болон түүний дүү гүнж Маргарет нар Лондоноос дүрвэж Виндсор цайзад амьдарч байсан түүхэн баримт бий. Дайны он жилүүдэд хамгийн ихээр хохирсон хүмүүс бол энгийн иргэд тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд байсан тул Элизабет 14 настайдаа анх удаа радио нэвтрүүлэгт ярилцлага өгч “ Энэ бүхэн удахгүй дуусч бүх зүйл сайхан болно. Бурхан биднийг ивээж энх тайван, ялалт ирэх болно” гэж хэлж байжээ. Ийнхүү бяцхан Лилибет анх удаа өөрийн байр сууриа илэрхийлж олон нийтийн үйл ажиллагаанд оролцож эхлэв. 1942 онд цэрэг татлагын ажиллагаанд, цаашлаад албан ёсны олон арга хэмжээнд оролцжээ. Түүнчлэн 1945 онд армид эмэгтэйчүүд ч оролцоотой байхыг санаачлан цэргийн арын алба болон механик ажлуудыг даалгахаар эмэгтэйчүүдийг цэргийн албанд татаж эхэлсэн байна. Тэрээр өөрөө ч сайн дурын ажилд оролцож эхэлснээр язгууртнууд энгийн иргэдээс хол хөндий гэх бодлыг өөрчилж чаджээ. Элизабетийн эхлүүлсэн ажил бүрийг дүү Маргарет нь идэвхтэй дэмжиж байсан нь түүнд ихээхэн итгэл өгч байсныг тэрээр дурссан байдаг.
Түүний амьдралын шинэ давалгаа болох гэрлэлт нь гэнэтийн шийдвэр байгаагүй юм. Учир нь тэдний гэрлэлт аль хэдийнээ гэр бүлүүдийн хооронд төлөвлөгдсөн байв. Хосууд язгууртны гэр бүлээс гаралтай байх нь хамгийн чухал байжээ. Тэрээр ирээдүйн нөхөртэйгөө анх 13 настайдаа танилцаж, хүүхэд наснаасаа бие биеэ мэдэх тул тэдний дунд хайр сэтгэл аажимдаа бий болжээ. Ханхүү Филип бол Элизабетийн эхийн талд өргөгдөж ирсэн холын хамаатан нь юм. Элизабет даруу, намбалаг нэгэн байсан бол Филлип яриасаг хөдөлгөөнтэй хөвгүүн байжээ. Түүнчлэн эрх мэдэл, эд хөрөнгөд дуртай, түүнчлэн бага зэрэг ширүүн зан авиртай байсан тухай зарим эх сурвалжид дурьдсан байдаг.
1952 онд VI Жорж хаан таалал төгсчээ. Харамсалтай нь Элизабетийг Кени улсад айлчлал хийж байхад эцэг нь насан эцэслэсэн юм. Ийнхүү Элизабет албан ёсоор хатан хааны ширээнд залрав. Тэрээр тус оны хоёрдугаар сарын зургаанд хатан хаанаар өргөмжлөгдсөн ба 1953 оны зургаадугаар сарын хоёрны өдөр албан ёсоор титмээ хүлээж авчээ. Тэрээр нийгмийн олон өөрчлөлтийг өөрийн биеэр туулж байгаа бөгөөд түүхэн цаг хугацааны шинэчлэлүүдийн амьд гэрч билээ.| Хатан хаан II ЭЛИЗАБЕТ |
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой