Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин, Аялал жуулчлалын Яам /БОХЖЯ/ монгол улсын аялал жуулчлалын тогтвортой байдлыг хөгжүүлэх, аялал жуулчлалын төв цэг болгохоор ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд БОАЖЯ, Их Британи улсын “ what3word” буюу гурван үгт хаяглалтын системтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
“What3word” буюу гурван үгт хаяглалтын систем нь дэлхийн гадаргууг 3м х 3м квадратуутад хувааж тус бүрт нь гурван үг оноож өгснөөрөө давуу талтай юм. Энэ нь хотын төв болон хөдөө орон нутагт үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуй нэгжид өөрсдийн амьдралын хэв маягт нийцүүлэн байгаа газраа энгийн гурван үгээр хаягжуулна. Ингэснээр үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, иргэд нэмэлт орлого олох боломжтой болно хэмээн үзэж байна.
Мөн Монгол улсын аялал жуулчлалыг дэлхийд сурталчлан таниулах, аядад жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор шат дараалсан арга хэмжээг авахаар төлөвлөжээ.
Энэ талаар Байгаль Орчин, Аялал жуулчлалын Сайд Н.Цэрэнбат “Бид энэхүү зорилтынхоо хүрээнд хамгийн түрүүнд Олон улсын болон дотоодын жуулчид, мөн энэ салбарт тулгардаг гол хүндрэлтэй асуудал болох хаяглалтын асуудлыг “what3word”буюу гурван үгт хаяглалтийн системийг ашиглан шийдвэрлэхээр болоод байна” гэж ярилаа.
| “What3word” хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа |
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав
Юмжаагийн Цэдэнбалын түүхэн баримтаар нотлогдох ололт ба алдаа
Европын орнууд хүүхдийн нийгмийн сүлжээн дэх хэрэглээнд хатуу хяналт тавьж эхэллээ
Х.Нямбаатар: Лодой я…… д хэлэхэд ах нь чам шиг пацаанаар хаана суралцах яаж амьдрахаа заалгахгүй
Нэг бол яая гэхэв хоёрын хоёр Засгаас хөөгдөв