ХасБанк нь 2001 онд анх байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн харилцагчиддаа тогтвортой санхүүжилтийн шийдэл, үйлчилгээ үзүүлсээр ирсэн билээ.
Бид Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашиг хэмээн тодорхойлсон тулгуур зарчмуудаа эрхэмлэн Катмандугийн зарчмуудын дагуу үнэт зүйлс дээр тулгуурласан банкны үйлчилгээг үзүүлж байна.
ХасБанк нь Харилцагчийг хамгаалах ухаалаг хөдөлгөөнд нэгдэж, тус хөдөлгөөний 7 зарчим 99 шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан хэмээн батламжлагдсан Монгол Улсын цорын ганц арилжааны банк бөгөөд Ногоон уур амьсгалын түншлэлийн сан-аас батламжлагдсан “Ногоон” санхүүжилт олгодог Монгол улсын цорын ганц арилжааны банк билээ.
Ногоон уур амьсгалын түншлэлийн сан (GCPF) нь Техникийн туслалцааны хүрээнд ХасБанкыг сонгож Нийгэм, байгаль орчны үнэлгээний дэвшилтэт аргачлалыг олон улсын тэргүүн туршлагад нийцүүлэн хамтран боловсруулахаар боллоо.
Уг үнэлгээний аргачлал нь банкны зээлийн мэргэжилтэнгүүдэд зээлийг анх судлах шатанд тухайн зээл болон аж үйлдвэрийн салбарын Нийгэм, байгаль орчны эрсдэлийг тодорхойлон үнэлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
GCPF нь 2012 оноос хойш ХасБанкны ногоон зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд жил тутамд ойролцоогоор 20,000 тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах 1000 орчим сэргээгдэх эрчим хүч болон хэмнэлттэй эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлсэн байна.
Ц.ОРГИЛ
| Ногоон уур амьсгалын түншлэлийн сан (GCPF) ХасБанкинд техникийн туслалцаа үзүүлэхээр боллоо |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ