Өнгөрсөн амралтын өдрүүдэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 18-30 насны 150 залуучууд Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт буюу Тэрэлж горхи, Мэлхийн хад орчмын байгалын үзэсгэлэнт газрын 10 км орчим газрын хогийг түүн цэвэрлэгээ хийлээ. Бүгд "Мормон тусламжийн гар" гэсэн шар өнгийн өмсгөл өмсөн ижилсэж, амарч явсан хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байв.
Нийтдээ 100 гаруй шуудай хогийг 3 цаг орчмын хугацаанд түүсэн бөгөөд амарч явсан маш олон дотоод болон гадаадын жуулчид эдгээр залууст талархаж илэрхийлж байсан юм.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь дэлхийн даяар 16 сая гаруй гишүүдтэй бөгөөд 1993 оноос хойш Монголд үйл ажиллагаагаа явуулж, боловсрол, эрүүл мэндийн салбарт , мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бусад салбарт төрөл бүрийн төслүүдийг явуулж, хүүхэд залуусыг зөв боловсон хүмүүжилтэй, төлөвшсэн болгоход анхааран ажилладаг билээ.
Тухайлбал, олон жилийн турш Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэргэнцэрийг Монгол улсад Сэргээн Засалт Үндэсний Төвөөр дамжуулан олгосоор ирсэн. Мөн Монгол улс даяар гүний худаг барих ажлуудыг хийсээр байгаа юм. Зарим эцэг эхчүүд тус сүмийн гишүүд нь архи, тамхи хэрэглэдэггүй учир хүүхдүүдээ сүмд явуулах дуртай байдаг. Мөн саяхан үерт автсан Баян-Өлгий аймгийн иргэдэд нийт 4ш, 40-50 метрийн гүний худгийг барьж өгөхөөр болсон ба ажил нь ирэх 7 хоногт эхлэх гэж байна.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь гишүүдийнхээ хандиваар санхүүждэг бөгөөд энэхүү хандиваар дамжуулан дээрх төслүүдийг хэрэгжүүлдэг юм.
Дээрх үйлчлэлийг хийж Тэрэлж, Горхийн байгалийн үзэсгэлэнт газруудын хогийг цэвэрлэхэд тусалсан бүх залуустаа талархал илэрхийлье.
| Залуус Тэрэлж орчмын 10 км газрын хогийг цэвэрлэв |
Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлалаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван албан тушаалтныг баривчилжээ
Н.Учрал: Туулын хурдны замын төслийг зогсоолоо
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
ЖДҮХС-аас 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно
Хустайн нуруунд энэ жилийн анхны төл мэндэллээ
Монгол хүний саруул ухаанд итгэх үзэл санааны дэлгэрүүлэгчийн мэндэлсэн өдөр
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хагас марафонд бэлдэх жор
Пусаны монгол кино өдөрлөг "Их говийн манаач" баримтат киногоор нээлтээ хийнэ
ЗГ: Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай хэлэлцэж байна
Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
Сүхбаатар аймгийн 53,8 хувь нь түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд байна
Эмч ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана
БОУАӨ-ийн сайдад Туулын хурдны замыг шалгах үүрэг өглөө
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих төсөлд 739 багш хамрагджээ
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ