Туул голын сав газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэгээтэй болгох ажлыг эхлэл болгож зориулалтын бага оврын хог тээврийн автомашиныг Баянзүрх дүүрэгт хүлээлгэн өглөө. Уг хог тээврийн машинтай болсноор Туул голын дагуух иргэдийн тарьсан хогийг тогтмол түүх, аялж зугаалж буй иргэдийн хогыг тэр дор нь ачих зэрэг боломжтой болох юм.
Мөн Хьюндэй Портер маркийн уг автомашиныг монгол инженерүүд 100% газ хөдөлгүүртэй болгож түлш зарцуулалтыг багасгасан төдийгүй хог тээвэрлэлт хийх зориулалтын ачилтын тэвштэй болгосноороо онцлог юм. 4 ширхэг тэвштэй тул хог ачиж буулгах цагийг хэмнэнэ. Өмнө нь Туул голын сав газарт байнгын цэвэрлэгээ хийгддэггүй байсан бол одооноос байнгын цэвэрлэгээ хийх 3 ажилтан, 1 машин техник тогтмол ажиллах бөгөөд энэ ажил үр дүнгээ өгөх юм бол машин техникийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Ц.ОРГИЛ
| Туул голын сав газарт байнгын цэвэрлэгээ хийгддэг боллоо |
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс асууж тодруулна
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгонд ашиглахыг хориглолоо
Жил бүр зуны цагийн хуваарьт шилждэг болох тогтоолын төсөл санаачилжээ
Өвөр Монголын залуу тэмцэгч Тэмүүлэн Тогочог бусдын биед халдсан хэргээр баривчлагджээ