Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Булган аймгийн Сайхан суманд 4.37 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
7 жил өмнө   778
Булган аймгийн Сайхан суманд газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумын Ундрах багийн  “Тасархай хүрэм” гэдэг газар наймдугаар сарын 31-ний өдрийн 18:45 цагт 4.37 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сайхан сумын Засаг даргаас тодруулахад “Сумын төв болон тухайн “Тасархай хүрэм” гэдэг газарт намаржиж байгаа зургаан өрхийн иргэдэд чичирхийлэлт хүчтэй мэдрэгдсэн, хохирол учраагүй” гэв.
 
Ц.ОРГИЛ
Булган аймгийн Сайхан суманд 4.37 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0