“Тогтвортой, ногоон барилгын үнэлгээний систем, санхүүжилтийн арга механизм” сэдэвт семинарыг БХБЯ-наас төр хувийн хэвшлийн байгууллагуудын дунд зохион байгууллаа.
Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар тус арга хэмжээг нээж үг хэлэв.
Тэрээр “Монгол Улсын “Ногоон хөгжлийн бодлого 2030”, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” зэрэг баримт бичгүүдэд барилгын дулаан алдагдлыг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 40 хвиар бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, баталгаат ундны усаар хангах зэрэг зорилтууд тусгагдсан нь барилгын салбарын шийдвэрлэх гол зорилтууд болж байна. Эдгээр зорилтуудын хүрээнд үндэсний норм, дүрэм, стандартыг боловсронгуй болгох, хүний нөөцийг сургаж дадлагажуулах зэрэг олон ажлуудыг хийж, төлөвлөн хэрэгжүүлж байна” гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн “Дэлхийн дулаарлын эсрэг бүх нийтээрээ тэмцэх шаардлага тулгарч буй энэ цаг хугацаанд Монгол Улсын барилгын салбарынхан барилга, байгууламжаас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд урьд урьдынхаасаа илүү идэвх чармайлттай ажиллах шаардлагатай байна. Үүний тулд эрчим хүчний хэмнэлттэй пассив, ногоон барилгын үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр салбарын хэмжээний томоохон уулзалтуудыг зохион байгуулж байна” гэсэн юм.
2017 онд Барилга, хот байгуулалтын сайдын 196 дугаар тушаалаар “Ногоон барилгын зөвлөл”-ийг байгуулж, 2018 оны аравдугаар сард барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхнийг ногоон үйлдвэрлэл, үйлчилгээнд татан оролцуулах нөхцөл боломж байгаа эсэх талаар холбогдох газруудын мэдээллийг сонсон, уулзалт зохион байгуулж байсан юм.
Харин энэ удаагийн уулзалтаар барилгын салбарынханд шинэчлэгдэн батлагдаж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, Уур амьсгалын ногоон сангийн зарцуулалт, Монгол Улсад Ногоон санхүүжилтийн хүрээнд хийгдэж байгаа ажлын мэдээллийг хүргэж, “Цонхны дулаан алдагдлыг бууруулах нөхцөл шаардлага”, “Ногоон санхүүжилтын талаар авч буй арга хэмжээ”, “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлого, сангийн санхүүжилт” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Мөн “ногоон” барилгыг үнэлж, сертификатжуулах үндэсний системийг бий болгох чиглэлд хийгдэж буй ажлуудын талаар оролцогчдод мэдээлэл хүргэлээ.

| “Ногоон” барилгыг үнэлж, сертификатжуулах үндэсний системийг бий болгоно |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ