УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар “УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгүүдийг байгуулсан билээ. Энэ хүрээнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очироор ахлуулсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Болд, гишүүдтэй дэд ажлын хэсэг Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллаа.

Ажлын хэсэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагууд, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, иргэдийн саналыг сонслоо. Тухайлбал, Баянзүрх дүүргийн II хорооны иргэн М.Даригчав УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тойргийн гэр хорооллын бага орлоготой 600 өрхөд утаа бага ялгаруулдаг үртсэн шахмал түлш олгосон. “Сайжруулсан түлш илч сайтай, үнс багатай, утаа ч бага гардаг. Гэтэл сайжруулсан түлшний үйлдвэр зогссон. Хэрвээ төр энэхүү түлшний үйлдвэрийг ажиллуулах боломжгүй байгаа бол хувийн байгууллагуудад шилжүүлж сайжруулсан түлшний хэрэгцээг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэв. Мөн тус хорооны иргэн С.Сарангоо Засгийн газраас гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргасанд талархал илэрхийлээд, хэрэв дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж үндсэн гудамжуудаар цэвэр, бохир усны хоолойг оруулж, халаалтад холбоод өгвөл айлууд өөрсдөө салаалж дулаанд холбогдох гарц байгаа талаар саналаа УИХ-ын гишүүдэд уламжилсан юм.
Ажлын хэсэг тус хорооны ӨЭМТ-д суурилуулсан халаахаас гадна ариутган халдваргүйжүүлж, агаарын чийгийг хадгалдаг нано халаалтын төхөөрөмжийг үзэж танилцсан юм. Энэхүү халаалтын төхөөрөмжийг Д.Оюунхорол гишүүн тойргийнхоо бүх ӨЭМТ-үүдэд үнэ төлбөргүйгээр суурилуулж иргэдийн тухтай үйлчлүүлэх боломжийг хангасан аж.



| “АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ” ДЭД АЖЛЫН ХЭСЭГ НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГҮҮДЭД АЖИЛЛАВ |
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс асууж тодруулна
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгонд ашиглахыг хориглолоо
Жил бүр зуны цагийн хуваарьт шилждэг болох тогтоолын төсөл санаачилжээ
Өвөр Монголын залуу тэмцэгч Тэмүүлэн Тогочог бусдын биед халдсан хэргээр баривчлагджээ