Цөөн үгээр:
  • М-Си-Эс Кока-Кола ХХК "Тогтвортой хөгжлийн манлайлагч"-аар шалгарлаа
  • Коронавируст халдварын 50 тохиолдол шинээр батлагдаж, хяналтад байгаа хүний тоо 1,737 болов
  • Япон улс хөгжлийн албан ёсны тусламжийн бодлогоо “стратегид тулгуурлан“ өөрчлөх гэнэ
Ойн салбарын үндэсний чуулганы салбар хуралдаан эхэллээ
11 сар өмнө   1751
БОАЖЯ-наас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ойн салбарын үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Тус чуулганы салбар хуралдаанууд өнөөдөр эхэлж, энэ сарын 14 хүртэл үргэлжлэх юм. Харин үндсэн чуулган энэ сарын 15-нд Төрийн ордонд зохион байгуулагдана.
 
Ойн салбарын үндэсний чуулганы
 
11 дүгээр сарын 08-ны салбар хуралдаан “Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”
 
11 дүгээр сарын 09-ны салбар хуралдаан “Ойжуулалт-ойн нөхөн”
 
11 дүгээр сарын 10-ны салбар хуралдаан “Цөлжилт, газрын доройтол”
 
11 дүгээр сарын 11-ний салбар хуралдаан “Агро ойн аж ахуйг хөгжүүлэх” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
 
Ойн чуулган, салбар хуралдааны талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Энэхүү хуралдаануудад төр, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож байна. Салбар хуралдаануудаас гарсан зөвлөмж чиглэлийг үндэслэн ойн сайн засаглалыг бэхжүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийг шинэчилж, хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулна” гэдгийг тодотгож байна.
 
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь цөлжилтөд өртсөн. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га нутаг цөлжилтөд нэн хүчтэй өртсөн байгаа. Тиймээс цөлжилтийг бууруулж, ойн сан бүхий газар нутгийн хэмжээг тэлэхэд ямар бодлого баримтлах, салбар дундын ямар зохицуулалт үгүйлэгдэж байгааг салбар хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ хуралдаанаас гарсан зөвлөмж, саналыг энэ сарын 15-нд Төрийн ордонд болох үндэсний чуулганд танилцуулах юм байна.
Ойн салбарын үндэсний чуулганы салбар хуралдаан эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0