Цөөн үгээр:
  • "Парис-2024" олимпын анхны эрхийг О.Есүгэн авчирлаа
  • Австрали улс Монголд болсон үерийн гамшигт 250,000 австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв
  • Италийн домогт дуучин Тото Кутуньо 80 насандаа таалал төгслөө
Огцом хүйтрэнэ
12 сар өмнө   291
Өнөө маргаашдаа баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, 30-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг анхаарууллаа.
 
2022 оны 10 дугаар сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи 1-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 
Огцом хүйтрэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0