“Ногоон Ази сүлжээ” ТББ нь Монгол Улсад цөлжилтийг сааруулах зорилгоор мод тарих, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж ирсэн. Талууд уулзалтаар цаашид тус байгууллагын арвин туршлагад түшиглэн мод тарих аймгуудын тоог нэмэгдүүлэх, ойн аж ахуйн сургалт зохион байгуулах, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
Тус байгууллага нь хүн ба байгаль хамтдаа зохицон оршин тогтнох зорилтыг дэвшүүлэн, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор Монгол Улсад ойжуулалт, иргэдийн нөхөрлөл, хоршоог байгуулан ажиллуулах чиглэлээр 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн олон улсын ашгийн төлөө бус байгууллага юм.
| Байгаль орчин аялал, жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж "Ногоон Ази сүлжээ" ТББ-ын дарга У Ги Чултай уулзлаа |
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс асууж тодруулна
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгонд ашиглахыг хориглолоо
Жил бүр зуны цагийн хуваарьт шилждэг болох тогтоолын төсөл санаачилжээ
Өвөр Монголын залуу тэмцэгч Тэмүүлэн Тогочог бусдын биед халдсан хэргээр баривчлагджээ