Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Оюу толгой” компани зуун сая мод тарьж, ургуулах үүрэг, амлалт авсан. Уг амлалтаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги болон Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх, ингэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох, орон нутгийн засаг захиргаа болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, талууд шаардлагатай дэмжлэг, туслалцааг цаг тухайд нь авах, үзүүлэх зорилгоор БОАЖЯ, Ойн газар, “Оюу Толгой”ХХК хамтран ажиллах юм.
Зуун сая мод тарьж, ургуулах амлалтаа хэрэгжүүлэхдээ “Оюу толгой” компанийн зүгээс дараах үндсэн зарчмуудыг баримталж байна. Тухайлбал, зөв газар, зөв модыг зөв зорилгоор тарьж, ургуулах, Монгол орны ойн салбарын ирээдүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, урт хугацаанд үр өгөөжтэй, тогтвортой үргэлжлэх, талуудын оролцоог хангах зэрэг болно.
Оюу толгой” компани зуун сая мод хөтөлбөрийг 60:40 гэсэн харьцаагаар буюу 60 сая мод тарьж ургуулах, 40 сая модтой дүйцэх ойн салбарын хөгжлийг дэмжих, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов. Энэ хүрээнд Үндэсний стратегийн зорилт тус бүртэй уялдсан мод тарих, ойжуулах ажлуудыг дараах байдлаар төлөвлөсөн.
| “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ТАЙ ХАМТРАН “НЭГ ЗУУН САЯ МОД” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ |
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс асууж тодруулна
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгонд ашиглахыг хориглолоо
Жил бүр зуны цагийн хуваарьт шилждэг болох тогтоолын төсөл санаачилжээ
Өвөр Монголын залуу тэмцэгч Тэмүүлэн Тогочог бусдын биед халдсан хэргээр баривчлагджээ