Сайд Д. Цогтбаатар 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон, Монголын бүлгийн зөвлөх Я.Шиозаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Я.Шиозаки Монгол Улсын Засгийн газар Японы баруун нутгаар болсон үерийн гамшгийн хохирлыг барагдуулахад зориулж хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү тусламж нь манай хоёр улсын элэгсэг дотно харилцаа, найрамдал нөхөрлөлийн илэрхийлэл болж буйг онцлон тэмдэглэв.
Талууд Монгол, Японы Стратегийн түншлэл бүхий л салбарт гүнзгийрэн бэхжиж буйг сайшаахын сацуу цаашид эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлж, хоёр талын худалдааны балансыг тэнцвэржүүлэх, чингэхдээ Монголын эдийн засгийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Японы хөрөнгө оруулалт, технологийг Монголд түлхүү нэвтрүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.
Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын тогтвортой хөгжилд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбар чухал ач холбогдолтой болохыг дурдаж Я.Шиозаки гишүүн нь Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, түүнчлэн Японы Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн зөвлөхийн хувиар Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх үйлсэд харамгүй дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Уулзалтаар талууд мөн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэл дэх Монгол, Японы хамтын ажиллагаа чухлыг тэмдэглэв.
Эх сурвалж: ГХЯ
Ц.ОРГИЛ
| Япон улсын парламентийн төлөлөөгчдийн танхимын гишүүн Я.Шиозакиг хүлээн авч уулзав |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ