Техник, технологи инновацийн хөгжлийн шинэ эрин буюу “Аж үйлдвэрийн IV хувьсгал” нь дэлхий нийтээр бүхий л салбарт хүч түрэн орж, хэрэглэгчид цоо шинэ хэлбэрийн үйлчилгээг шаардаж, үйлдвэрлэлүүд ч хүнээс хамааралтай ажиллагааг багасгаж байна. Банкны салбарт ч мөн адил дижитал шилжилтүүд хурдацтайгаар хийгдсээр байна.
Үүний нэг жишээ нь: Худалдаа, хөгжлийн банк дижитал стратеги бодлогынхоо хүрээнд банкны системийн суурь бүтэц, программ хангамжийн хүчин чадлаа нэмэгдүүлж, дэвшилтэт олон технологиудыг шат дараатайгаар нэвтрүүлэн ажиллаж байгаа ба уг ажлын хүрээнд ОХУ-ын Компасс плюс компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх дараагийн шатны гэрээг үзэглэлээ.
Худалдаа, хөгжлийн банк 2001 оноос эхлэн Компасс плюс компанитай хамтран ажиллаж, төлбөрийн картын бүх төрлийн үйлчилгээ, АТМ, ПОС терминал, интернэт худалдан авалт зэрэг олон улсын стандартад нийцсэн банкны үйлчилгээг харилцагчдад үзүүлсээр ирсэн ба энэхүү гэрээ батлагдсанаар бүх системүүдийг нэгтгэсэн платформыг бий болгож, үйлчилгээгээ илүү шуурхай, өндөр хүчин чадалтайгаар нууцлал хамгааллын өндөр түвшинд хүргэх юм. Ингэснээр харилцагчид банкны ажиллах цагийн хуваарь болон орон зайнаас үл хамаарч хүссэн үедээ цахимаар олон шинэ үйлчилгээг авах боломж нээгдэж байна.
Ц.ОРГИЛ
| Худалдаа, хөгжлийн банк ОХУ-ын Компасс плюс компанитай хамтын ажиллагааны дараагийн шатны гэрээг үзэглэлээ |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ