Солонгос улс Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдсөний ойн өдөр тохиож байгааг тохиолдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ сарын 15-ны өдөр Сөүл хотноо ард иргэддээ хандаж үг хэллээ. Тэрээр энд хэлсэн үгэндээ 7 орныг нэгтгэсэн Зүүн Хойд Азийн төмөр замын нийгэмлэг байгуулахыг санал болгосныг олон улсын хэвлэлүүд онцлон дамжуулсан байна. Ерөнхийлөгч Мун Жэ Ин хоёр Солонгос, АНУ болон бүс нутгийн өөр 4 орныг нэгтгэх энэ нийгэмлэг нь Зүүн Хойд Азид эрчим хүчний болон эдийн засгийн блоктой боломжийг бүрдүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.
Бусад 4 орныг Ерөнхийлөгч Мун Жэ Ин нэрлээгүй ч Өмнөд Солонгосын Ионхап агентлаг Хятад, Орос, Монгол, Япон улсуудыг багтаасан байх гэж таамаглаж байгаа юм. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Мун Жэ Ин хоёр Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай онцгойлон хөндөж ярьсан байна. Тэрээр, БНАСАУ цөмийн зэвсгээсээ бүрэн ангижравал хоёр Солонгос эдийн засгийн хувьд бүрэн хамтран ажиллах боломж бүрдэхийг онцлон тэмдэглэсэн байна. Солонгосын хойгийн хурцадмал байдал намжиж, энх тайван тогтвол хилийн Кёнгидо болон Канводно мужид эдийн засгийн тусгай бүс байгуулах болно хэмээн мэдэгдсэн юм. Энэ нь ажлын байрыг олноор нь нэмэгдүүлж бүс нутгийн хөгжилт түлхэц өгөхийн дээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд боломж олгоно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Түүнчлэн төрийн бодлогын төвийн мэдээллээс иш татан хоёр Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаанаас ирэх 30 жилд хамгийн багадаа 170 их наяд вон буюу 1,5 их наяд ам.долларын ашиг хүртэх боломжтойг сануулсан. Гэхдээ бүх талын хамтын ажиллагаанаас хүртэх ашиг үүнээс ч их байхыг тэмдэглэн хэсэн юм. Мөн Ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ оны эцэс гэхэд хоёр Солонгосын автын болон төмөр замыг холбож дуусгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Хоёр Солонгос өнгөрсөн 6 дугаар сард төмөр замын 2 хэсэгт шинэтгэлийн ажил хийх төслийн ажлын хэсгийг байгуулахаар тохиролцсон юм. БНСУ нь Олон улсын төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүнээр саяхан элссэн. Энэ нь төмөр замаа Умард Солонгосоор дайруулан Транссибирьтэй холбох боломж олгож байгаа юм. Хоёр Солонгосын төмөр замуудыг анх 2003 онд нэгтгэсэн. Гэвч Өмнөд Солонгосын засаг солигдож, Пхеньян ч цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдээ хөгжүүлэх болсноос хойш энэ төсөл царцаад байсан. Энэ оны 4 дүгээр сард Мун Жэ Ин, Ким Жон Ун нарын анхны дээд уулзалтаар 2 улс төмөр замын харилцааг сэргээх тохиролцоонд хүрсэн юм.
Эх сурвалж: Монголын мэдээ
| Зүүн хойд Азийн төмөр замуудын нийгэмлэг байгуулах санал гаргалаа |
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
Майн баярын амралтын өдрүүдэд 158 сая хүн галт тэргээр зорчино
Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын цорын ганц эмэгтэй генерал Г.БОЛОР
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ
Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлалаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван албан тушаалтныг баривчилжээ
Н.Учрал: Туулын хурдны замын төслийг зогсоолоо
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
ЖДҮХС-аас 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно
Хустайн нуруунд энэ жилийн анхны төл мэндэллээ
Монгол хүний саруул ухаанд итгэх үзэл санааны дэлгэрүүлэгчийн мэндэлсэн өдөр
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хагас марафонд бэлдэх жор