Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ноён Ван Иг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И болон дагалдан яваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэхүү айлчлал хоёр орны харилцааны түүхэнд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа илэрхийлэв.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд олон салбарт бүхий л чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ихээхэн өргөжин, тодорхой үр дүнгээр баяжиж байгаад сэтгэл их хангалуун байгаагаа тэмдэглэлээ. Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны язгуур ашиг сонирхолыг харилцан ойлголцож, хүндэтгэлтэй хандан, тулгарч буй асуудлуудыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэж байх нь хамтын ажиллагааны үр дүнг гарах үндэс суурь гэдгийг УИХ-ын дарга онцлов. Мөн манай хоёр орны хамтын ажиллагаанд өндөр дээд хэмжээний болон төрийн яамдын сайд нарын харилцан айлчлалууд болж, эдгээрийн хүрээнд яригдсан тодорхой яриа хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох чиглэлээр санал санаачилга гарган ажиллах нь чухал болохыг дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон зарим яамны удирдлагууд БНХАУ-д албан айлчлал хийх үеэр, мөн тус улсад олон улсын арга хэмжээнд оролцохдоо хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр олон асуудлыг ярилцан, санал нэгдэж тэдгээр нь түрүүчээсээ бодит ажил хэрэг болж буйд сэтгэл их хангалуун байгааг УИХ-ын дарга М.Энхболд илэрхийллээ.
Ноён Ван И УИХ-ын даргатай биечлэн уулзаж буйдаа баяртай байна гээд “Нэн тэргүүнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга Ли Жаньшүгийн мэндчилгээг Танд уламжилж байна. Монгол Улсын Их Хурлын дарга та хоёр орны харилцаа хамтын ажиллагааг салбар салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол Улсын Их Хурал бол ард түмний төлөөлөл бөгөөд хоёр орны ард иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг хүлээх гүйцэтгэх боломжтой юм. Хоёр улсын ард түмэн хоорондын харилцан ойлголцол нэмэгдэн, найрсаг харилцаа бэхжсэн тохиолдолд БНХАУ болон Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд том түлхэж болох нь дамжиггүй. БНХАУ бусад улс оронтой эрх тэгш харилцах зарчмыг баримталдаг. Хөршийн хувиар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг хүндэтгэж ирсэн болохыг хоёр орны Гадаад харилцааны сайд нарын өнөөдрийн уулзалтын үеэр онцлон ярилцсан. Хоёр улс төр, ард түмэн хооронд гээд бүх түвшиндээ харилцан ойлголцож хамтран ажиллах нь чухал. Иймд Монгол Улсын Их Хурлын даргын хувиар Та энэ чиглэлд анхаарал хандуулана гэж найдаж байна” гэлээ.
Уулзалтын үеэр “Бүс ба Зам” санаачилгын үр ашгийн талаар, Монгол Улс дэмжин нэгдвэл эдийн засаг, нийгмийн харилцаанд нь олон талын ахиц дэвшил гарах талаар ярилцав. Тухайлбал, дээрх санаачилгын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдсэнээр улс орны худалдааны эргэлт, бизнесийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа өргөжин, эдийн засаг, нийгмийн амьдрал, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын санаачилга, нийт ард түмнийх нь хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэн үзэх болно гэдгийг Ноён Ван И хэллээ. Мөн “Бүс ба Зам” санаачилгын анхаарч буй нэг чухал салбар бол байгаль орчны асуудал бөгөөд БНХАУ-ын төрийн зүгээс ногоон хөгжлийг дэмжсэн бодлогуудыг хэрэгжүүлж байгаа талаар дурдав. Түүнчлэн Монгол Улс уг санаачилгыг дэмжин оролцсоноор экспорт нэмэгдэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүх төрлийн үйлдвэрлэл хөгжих бололцоо бүрдэх ач холбогдолтой гэв. УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгыг дэмжин, оролцох сонирхолтой. Энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны эдийн засгийн коридор байгуулахаар ярилцаж байна. Эдийн засгийн коридор байгуулах санаачилгын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтуудын асуудал анхаарал татсан сэдэв бөгөөд бодит ажил хэрэг болгох тал дээр ноён Ван И дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Энэ хүрээнд Улаанбаатар цэвэрлэх байгууламжийн асуудал бодит ажил хэрэг болж буйд баяртай байна” гэв. Түүнчлэн 2014 онд баталсан хоёр орны төмөр замын салбарын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээр баримт бичгийг БНХАУ соёрхон батлах учиртай бөгөөд үүнд ноён Гадаад хэргийн сайд Ван Иг дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа УИХ-ын дарга илэрхийллээ.
Монгол Улс, БНХАУ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаандаа анхаарал хандуулахын зэрэгцээ боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн, төрийн бус байгууллагын, иргэд хоорондын болон орон нутгуудын хамтын ажиллагаа гээд олон чиглэлээр харилцаа хөгжиж байгааг УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэн хэлэв. 2018 оны нэгдүгээр сард хоёр улсын Хүмүүнлэгийн зөвлөлийн хурал болж, 40 гаруй ажлыг төлөвлөн, энэ дагуу ажил хэрэг өрнөж байгаад баяртай байна гэлээ.
Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа хоёр орны харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр тэмдэглээд “Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд үүнийг идэвжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 2014 онд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нар “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. Энэ хүрээнд парламент хоорондын байнгын уулзалтын механизмын уулзалтууд болсон” гэдгийг дурдав. Үргэлжлүүлэн тэрбээр “Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга Ли Жаньшүг манай улсад айлчлах урилгыг хүргүүлсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар урилгаа нотолж байна. Эрхэмсэг ноён Ван И та айлчлалыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд 70 жилийн харилцаа хамтын ажиллагаагаа дүгнэн, цаашид өргөжүүлэн баяжуулж шинэ хуудас нээх бололцоо бүрдэнэ гэдэг дээр талууд санал нэгтэй байсан юм.
А.ЦЭЛМЭН
| УИХ-ын дарга БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Иг хүлээн авч уулзлаа |
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ
Мөрдөгчид Эпштейний эдлэнгээс нууц булш хайж эхэлжээ
Ойрхи Дорнодын мөргөлдөөн ширүүсч, Brent нефтийн үнэ огцом өсөв
Хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна
Шатахууны импортын хэмжээ энэ онд 41.7 хувиар өсжээ
“УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Азийн орнууд аюулгүй байдлаа чангатгаж байна
Дэлхийд эмэгтэйчүүд бүрэн эрх тэгш болоогүй хэвээр
С.Шаарийбуу: Би Уучлаарай гэдэг үгийг л хэлүүлэх гээд байгаа юм
Хурц үзэг, тунгалаг бодлын түүхэн зуун
Танилц: Эрдэнэс Монгол ХХК-ийн шинэ удирдлагын баг
УИХ-ын гишүүн Э.Болормааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс хилийн хориг тавьжээ
Ираны цөмийн хөтөлбөрийн гол цэгүүд агаарын дайралтад өртлөө
Авлигачид нь шахагдсан МАН -ын Бага хурал
Монгол Улсын Ерөнхий сайд ноос ноолуурын экспорт, зээлийн хүртээмжийг дэмжих чиглэлээр уулзалт хийв
ОТИС Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ
Зеленский Ираны цохилтод өртсөн Ойрх Дорнодын орнуудад туслах санал гаргав
Токио хотод гээсэн 4.5 тэрбум иенийн 72 хувийг эзэнд нь буцаан олголоо
Оюутан цэрэгт элсэх хүсэлтийг хүлээн авч эхлэв