Темасек сангаас Сингапурын Үндэсний их сургуулийн харъяа Ли Куан Ю-гийн нэрэмжит сургуулийн Бодлого судлалын хүрээлэнтэй хамтран 2018 оны 7 дугаар сарын 16–наас 10 дугаар сарын 5-ны өдрүүдэд “Asia Journalism Fellowship 2018” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэдэгдэв.
2009 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн хоёр талын хэвлэл мэдээллийн харилцааг хөгжүүлэх, үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагуудын гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадваржуулах зорилго бүхий уг хөтөлбөр нь Азийн 15 гаруй орны сэтгүүлчдэд зориулсан 3 сарын бүрэн тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд оролцогчид бүс нутгийн төлөв байдал, сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудлууд болон бусад тодорхой чиглэлээр семинар, сургалтад хамрагдана.
Тус хөтөлбөрт хамрагдахад дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Мэргэжлийн сэтгүүл зүйн салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
Одоогоор сэтгүүлч мэргэжлээр ажил хөдөлмөр эрхэлж буй;
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй /англи хэлний түвшин тогтоох шаардлагатай хэмээн үзвэл шалгаруулахад ярилцлаганд орно/ байх зэрэг болно.
Хөтөлбөрт хамрагдсан оролцогчдын нислэгийн зардал, 3 сарын хугацаанд байрлах байр, зам хоногийн олговор зэргийг олгох бөгөөд оролцох сонирхолтой сэтгүүлчдийн материалыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл applications@ajf.sg цахим шуудангаар хүлээн авч байна.
| СИНГАПУРЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН “ASIA JOURNALISM FELLOWSHIP 2018” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ