Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Жинг Дон Хуа бусад албаны хүмүүсийн хамт монголбанкинд зочлов
7 жил өмнө   1381
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан удирдлагууд хамт  Дэлхийн банкны Дэд Ерөнхийлөгч Жин-Дон Хуа, ОУСК-ийн Дэд Ерөнхийлөгч Нена Стойлкович болон тэднийг дагалдах төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа. 
 
Уулзалтын үеэр талууд Монголбанк болон Дэлхийн банкны хамтын ажиллагаа, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Нөөцийн удирдлагын “РАМП” хөтөлбөр, Монгол Улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн явцын талаар мэдээлэл солилцов. Тус хөтөлбөрийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монголбанкнаас Засгийн газартай хамтран  ОУВС-аас хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, мөнгөний бодлогын үр нөлөө зорилтоо биелүүлж, эдийн засагт сэргэлт бий болсон нааштай үр дүнд хүрч буйг танилцуулаад, хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлагатай буйг онцолж, энэ талаар болон бусад холбогдох асуудлаар санал солилцлоо.
 
 
Эх сурвалж: Монголбанк
Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Жинг Дон Хуа бусад албаны хүмүүсийн хамт монголбанкинд зочлов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0