Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулна. Тус наадмын Зохион байгуулах хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын дэд дарга, Үндэсний Олимпын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жоу Жияньчянтай уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын зөвлөх, "Улаанбаатар 2023 Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо" ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр “Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор БНХАУ-ын спортын байгууллагатай санал солилцон, зөвлөгөө авч, туршлага судаллаа. Монгол Улсад анх удаа болох спортын олон төрөлт наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 1500 орчим тамирчин спортын 11 төрлөөр хурд, хүчээ сорино. Наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу 70-80 хувьтай явж байна. Одоогийн байдлаар бид бүртгэлээ хийгээд, эхний оролцогчдын мэдүүлгүүдийг хүлээн авч эхлээд буй” хэмээсэн юм.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар “БНХАУ бол хүн төрөлхтний спортын их наадмыг хоёр удаа зохион байгуулж байсан, спортын байгууллага нь энэ тал дээр асар туршлагатай. Зүүн Азийн залуучуудын наадмыг 2013 онд БНХАУ-ын Тяньжин хотод зохион байгуулсан, энэ утгаараа бид мэдээлэл, санал солилцлоо” хэмээв.
БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын дэд дарга, Үндэсний Олимпын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жоу Жияньчян “Зүүн Азийн залуучуудын наадмын гол оролцогчид нь өсвөр насны тамирчид. Тэдний зарим нь эцэг эхийн хараа хяналтаас анх удаа гарч, гаднын орон руу явж байгаа. Тэгэхээр аюулгүй байдлыг нь хангахад онцгой анхаарч ажиллах нь зүйтэй” гэж онцолж байлаа. Зүүн Азийн олимпын хороонд БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Макао, Тайван, Гуам, Хонконг болон Монгол гэсэн есөн Үндэсний олимпын хороо багтдаг. Эдгээр хороо 1991 онд хийсэн анхдугаар чуулганаараа Зүүн Азийн наадам зохион байгуулахаар шийдвэрлэж, анхных нь 1993 онд Шанхайд болсон билээ.
Тус наадам 2013 он хүртэл дөрвөн жил тутам зохиогдсоны эцэст хэлбэрээ өөрчилж, Зүүн Азийн залуучуудын наадам болсон юм.
| Хотын дарга БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын удирдлагатай уулзлаа |
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ
Мөрдөгчид Эпштейний эдлэнгээс нууц булш хайж эхэлжээ
Ойрхи Дорнодын мөргөлдөөн ширүүсч, Brent нефтийн үнэ огцом өсөв
Хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна
Шатахууны импортын хэмжээ энэ онд 41.7 хувиар өсжээ
“УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Азийн орнууд аюулгүй байдлаа чангатгаж байна
Дэлхийд эмэгтэйчүүд бүрэн эрх тэгш болоогүй хэвээр
С.Шаарийбуу: Би Уучлаарай гэдэг үгийг л хэлүүлэх гээд байгаа юм
Хурц үзэг, тунгалаг бодлын түүхэн зуун
Танилц: Эрдэнэс Монгол ХХК-ийн шинэ удирдлагын баг
УИХ-ын гишүүн Э.Болормааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс хилийн хориг тавьжээ
Ираны цөмийн хөтөлбөрийн гол цэгүүд агаарын дайралтад өртлөө
Авлигачид нь шахагдсан МАН -ын Бага хурал
Монгол Улсын Ерөнхий сайд ноос ноолуурын экспорт, зээлийн хүртээмжийг дэмжих чиглэлээр уулзалт хийв
ОТИС Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ
Зеленский Ираны цохилтод өртсөн Ойрх Дорнодын орнуудад туслах санал гаргав
Токио хотод гээсэн 4.5 тэрбум иенийн 72 хувийг эзэнд нь буцаан олголоо
Оюутан цэрэгт элсэх хүсэлтийг хүлээн авч эхлэв