Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсад айлчилна
3 жил өмнө   543
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын сайд Таня Файонийн урилгаар энэ сарын 15-16-ны өдрүүдэд тус улсад айлчлал хийнэ.
 
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч нарт бараалхаж, Словени Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын сайд Таня Файонтай уулзалт хийх юм. Уулзалтуудын үеэр Монгол, Словенийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ярилцана. Түүнчлэн, Любляна хотноо болох “Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын конвенц” байгуулах Дипломат бага хуралд хүндэт зочноор оролцохоор болжээ.
 
Монгол Улс Бүгд Найрамдах Словени Улстай 1993 оны хоёрдугаар сарын 18-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил харилцааны 30 жилийн ой тохиож байна. 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсад айлчилна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0