Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Ерөнхий сайд Канадын элчин сайдыг хүлээж авч уулзлаа
3 сар өмнө   319
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани-г албан үүргээ гүйцэтгээд эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. 
 
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх, өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Шуфани-г “Найрамдал” медалиар шагнасныг гардууллаа. 
 
 
Сүүлийн жилүүдэд Монгол, Канад хоёр талын харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрлээ. Үүнд оруулсан Элчин сайдын хүчин зүтгэлийг Ерөнхий сайд талархаж тэмдэглээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.
 
 
Элчин сайд С.Шуфани Монгол, Канадын хамтын ажиллагааг уул уурхай, эрчим хүчний салбарт хөгжүүлэх өргөн боломж буйг тэмдэглэж байв. Мөн Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам болон бусад түнш байгууллагуудаас үзүүлсэн дэмжлэгт гүн талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд Канадын элчин сайдыг хүлээж авч уулзлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0