Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
11 цагийн өмнө   153
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Гореликийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан энэ сарын 24-нд хүлээн авч уулзлаа.
 
Элчин сайд Д.Н.Горелик манай улсад 4 гаруй жил ажиллах хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Лукашенко, Гадаад хэргийн сайд Алейник нарын манай улсад тус тус хийсэн айлчлалыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмрээ оруулж, хичээл зүтгэл гаргаж ажилласныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сайшаан үнэлж буйгаа онцоллоо.
 
Монгол, Беларусын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан түүний идэвх зүтгэлд талархал илэрхийлж, Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “Алтан гэрэгэ”-г гардуулж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.
 
Д.Н.Горелик Элчин сайдаар ажиллах хугацаанд нь бүх талаар дэмжиж, ойр дотно хамтран ажилласан Монгол Улсын Засгийн газар болон Гадаад харилцааны яамны хамт олонд талархал илэрхийллээ гэж ГХЯ-наас мэдээллээ.
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0