Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Сүхбаатар аймагт угаартсан алба хаагчдыг онгоцоор Цэргийн төв эмнэлэгт авчирчээ
5 жил өмнө   828
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн Цагдаагийн хэсгийн хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан гурван алба хаагч угаартсан тухай дуудлага уржигдар /2019.05.19/ 11:45 цагт Онцгой байдлын албанд ирсэн байдаг. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь нэг алба хаагч очиход дэд ахлагч 21 настай, эрэгтэй Э, сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч 26 настай, эрэгтэй Г нар угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
 
Ослын улмаас хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч 35 настай, эрэгтэй Ж угаартаж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Улмаар  21 настай Э болон 26 настай Г  нарыг Улаанбаатар хотод авчирч эмчлүүлэх зорилгоор  өчигдөр /2019.05.20/ Онцгой байдлын ерөнхий газар болон цэргийн төв эмнэлгийн нийт таван алба хаагч  “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын чиглэлд нисч 08:44 цагт буужээ. Тэднийг 13.35 цагт Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүргэж өгсөн байна.
Сүхбаатар аймагт угаартсан алба хаагчдыг онгоцоор Цэргийн төв эмнэлэгт авчирчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0