Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Мэргэжлийн холбоодод шилжүүлсэн барилгын тусгай зөвшөөрлүүд: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
4 жил өмнө   893

“Мэргэжлийн холбоодод шилжүүлсэн барилгын тусгай зөвшөөрлүүд: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Барилга, хот байгуулалтын яам, Авлигатай тэмцэх газраас хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ББМБХЗГ-ын дарга Б.Гантулга, ББМБХЗГ-ын ахлах шинжээч Д.Батзориг, АТГ болон холбогдох Төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцлоо.

Барилга, хот байгуулалтын яамнаас салбарын хэмжээнд олгогддог тусгай зөвшөөрөл олгох ажлыг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх шийдвэр гарч, уг ажил 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Барилгын салбарт өнөөдрийн байдлаар 4 төрлийн тусгай зөвшөөрөл олгогдож байгаа бөгөөд эдгээрт:

-Барилга байгууламжийн ажил гүйцэтгэх,

-Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах,

-Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх,

-Өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл багтаж байна.

БХБЯ-наас “Барилгын материалын үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-т барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг гэрээгээр гүйцэтгүүлэх эрхийг олгосон бол үлдэж буй гурван төрлийн тусгай зөвшөөрлийг “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ тэргүүтэй найман байгууллагын түншлэлд олгосон юм.

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлснээр гарч буй хандлага, ололт дэвшил, учирч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх гарц боломжийг төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллүүдийг байлцуулан дүгнэн хэлэлцсэнээрээ өнөөдрийн арга хэмжээ онцлогтой байлаа.

 

“Мэргэжлийн холбоодод шилжүүлсэн барилгын тусгай зөвшөөрлүүд: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0