Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Аймгуудын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэв
4 жил өмнө   203

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар аймгуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой нийт 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн гишүүдийн өгсөн санал зөвлөмжийг тусган Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр дараах асуудлуудыг дэмжлээ. 

Үүнд:

1.Архангай аймгийн төв “Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” ;

2.Зүүн бүсийн тулгуур төв “Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” ;

3.Өвөрхангай аймгийн төв “Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”;

 4.Баруун бүсийн тулгуур төв “Завхан аймгийн төв Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”;

Түүнчлэн “Алтанбулаг хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил”-ыг холбогдох мэргэжлийн орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болсон бол “Замын-Үүд” хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, “Бичигт” хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг холбогдох мэргэжлийн орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Аймгуудын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0